BTA SPORT COMPLEX

Нууцлалын бодлого

Таны мэдээллийг юунд ашиглах, мэдээлэлтэйгээ холбоотой хүсэлт хэрхэн гаргах талаар.

Сүүлд шинэчилсэн:

1. Хамрах хүрээ

Энэ бодлого нь BTA Sport Complex апп болон түүнтэй холбоотой бүртгэл, гишүүнчлэл, спортын үйлчилгээний захиалга, Academy, төлбөр тооцооны үйлчилгээний хүрээнд хувийн мэдээллийг хэрхэн ашиглахыг тайлбарлана.

Нууцлалтай холбоотой асуулт, мэдээлэл засах эсвэл устгах хүсэлтээ info@bta.mn хаягаар гаргаж болно.

2. Боловсруулах мэдээлэл

Таны ашигласан үйлчилгээ, оруулсан мэдээлэл, төхөөрөмжид олгосон зөвшөөрлөөс хамааран дараах мэдээллийг боловсруулж болно:

  • Бүртгэл, профайл: овог, нэр, утасны дугаар, имэйл, төрсөн огноо, профайл зураг болон гишүүний дугаар.
  • Үйлчилгээний хэрэглээ: гишүүнчлэл, захиалга, ирц, Academy-ийн бүртгэл, үйлчилгээний эрх болон үлдэгдлийн мэдээлэл.
  • Төлбөрийн бүртгэл: нэхэмжлэл, гүйлгээний лавлагаа, огноо, дүн, төлбөрийн төлөв болон холбогдох түүх.
  • Техникийн мэдээлэл: үйлчилгээний хүсэлтийн IP хаяг, алдаа болон аюулгүй байдлын бүртгэл, аппын ажиллагаанд шаардлагатай сессийн мэдээлэл.
  • Мэдэгдэл: push мэдэгдэл ашиглах үед төхөөрөмжийн мэдэгдлийн токен болон мэдэгдлийн тохиргоо.
  • Хүүхдийн үйлчилгээ: хүүхдийн бүртгэл, нас, асран хамгаалагчийн холбоос, сургалт болон ирцийн мэдээлэл.

3. Мэдээлэл ашиглах зорилго

  • Хэрэглэгчийг утасны дугаар, баталгаажуулах кодоор таних, бүртгэл болон профайлыг удирдах.
  • Гишүүнчлэл, захиалга, сургалт, үйлчилгээний эрх, үлдэгдлийг бүртгэх болон харуулах.
  • Төлбөр, нэхэмжлэл, үйлчилгээний түүхийг шалгах, хэрэглэгчийн хүсэлтийг шийдвэрлэх.
  • Тохиргоо, зөвшөөрлийн дагуу үйлчилгээний мэдэгдэл хүргэх.
  • Алдаа оношлох, зөвшөөрөлгүй хандалтаас хамгаалах, үйлчилгээний найдвартай ажиллагааг хангах.
  • Холбогдох санхүү, тайлан, аудит болон хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

4. Төхөөрөмжийн зөвшөөрөл

Профайл зураг сонгох, авах үед зураг эсвэл камерын хандалт, push мэдэгдэл хүлээн авах үед мэдэгдлийн зөвшөөрөл шаардагдаж болно. Зөвшөөрлийг төхөөрөмжийн тохиргооноос өөрчилж болно. Зөвшөөрөл өгөөгүй үед тухайн боломж хязгаарлагдаж болно.

5. Үйлчилгээ үзүүлэгч болон мэдээлэл дамжуулах

Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хүрээнд сервер, хадгалалт, мэдэгдэл, баталгаажуулалт, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч мэдээлэл боловсруулж болно. Төлбөрийн үйлчилгээ ашигласан үед тухайн банк, үйлчилгээ үзүүлэгчийн нөхцөл мөн үйлчилнэ. Push мэдэгдэл идэвхтэй үед Firebase Cloud Messaging зэрэг мэдэгдлийн үйлчилгээ төхөөрөмжийн токеныг боловсруулж болно.

Холбогдох байгууллагын хууль ёсны шаардлага, хэрэглэгчийн хүсэлт эсвэл зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл дамжуулах шаардлага гарч болно. Хувийн мэдээллийг худалдах зорилгоор ашиглахгүй.

6. Хүүхдийн болон асран хамгаалагчийн мэдээлэл

Хүүхэд Academy болон бусад үйлчилгээнд хамрагдах үед хүүхдийн үйлчилгээ, асран хамгаалагчтай холбоо тогтооход шаардлагатай мэдээлэл боловсруулж болно. Асран хамгаалагч нь хүүхдийн мэдээлэлтэй холбоотой лавлагаа, засвар, устгах хүсэлтийг info@bta.mn хаягаар гаргаж болно. Хүсэлт гаргагчийн эрх, хамаарлыг баталгаажуулах шаардлагатай байж болно.

7. Хадгалалт болон устгах хүсэлт

Бүртгэл болон үйлчилгээний мэдээллийн хадгалалтыг үйлчилгээний хэрэгцээ, санхүүгийн баримт, аюулгүй байдал болон холбогдох шаардлагаар ялган авч үзнэ. Бүртгэл устгах хүсэлт нь төлбөр, гүйлгээ, аудитын бүх баримтыг автоматаар устгах үндэслэл болохгүй.

Хүсэлтийг шалгахдаа устгах эсвэл нэргүйжүүлэх боломжтой мэдээлэл, хадгалах шаардлагатай мэдээллийг тодорхойлно. Хадгалах мэдээллийн төрөл, шалтгаан, холбогдох хугацаа болон шийдвэрлэх явцыг хүсэлтийн хариунд тайлбарлана.

8. Таны сонголт, хүсэлт

Та өөрийн мэдээллийн талаар лавлах, алдаатай мэдээллийг засуулах, бүртгэл болон хувийн мэдээлэл устгуулах хүсэлт гаргаж болно. Мэдэгдлийн зөвшөөрлөө төхөөрөмжийн тохиргооноос өөрчилж болно. Хүсэлт нь өөр хүний мэдээлэлд нэвтрэх үндэслэл болохгүй тул бүртгэлийн эзэмшигчийг баталгаажуулна.

9. Мэдээллийн аюулгүй байдал

Мэдээлэлд хандах эрхийг хязгаарлах, хэрэглэгчийг баталгаажуулах болон хамгаалалттай холболт ашиглах арга хэмжээг хэрэглэнэ. Баталгаажуулах код, нэвтрэх нууц мэдээллээ бусдад өгөхгүй байхыг зөвлөж байна.

10. Шинэчлэл, холбоо барих

Үйлчилгээ болон мэдээлэл боловсруулах нөхцөл өөрчлөгдвөл энэ хуудсыг шинэчилж, огноог өөрчилнө.

BTA Sport Complex
Имэйл: info@bta.mn